Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар “БОДЬ”-ийг “танихгүй” ч баримтууд тэднийг барьж өгч байна

оруулсан Алсын Хараа

Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр, Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар цацагдсан мэдээлэл баримт бүрийг үгүйсгэж гүлдийсээр буй. Гэвч тэднийг их мөнгөний авлигад холбоотойг баталсан баримтыг Бодь группийн гүйцэтгэх захирал асан А.Амундра хилийн чинадаас дэлгэсээр байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Миний АТГ-т өгсөн баримтад илүү ноцтой бичлэг бий" гэж мэдэгдсэн нь олны анхааралд хэдийн орчихсон. Хоёрхон хоногийн өмнө гэхэд Тавантолгой-Гашуунсухайт төслийн менежер н.Нямдэлгэр Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг уг төсөлд ажиллаж байсныг баталсан мэдэгдэл хийгээтэхлээ. Ирэх өдрүүдэд энэ мэт ноцтой баримтууд хөвөрсөөр байх нь тодорхой болчихлоо.

“Бодь интернэшнл” ХХК-иас төмөр замын оффтейк гэрээг байгуулахын тулд улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудад онц их хэмжээний буюу 110 сая ам.долларыг тараасан гэх дуулиан тасраагүй байна. Тасраагүйгээр барахгүй хэн, хэн гэдэг улстөрч хэчнээн сая доллар авсан, түүний эргэн тойронд хэн хэн ажиллаж байсан гээд шинэ, шинэ баримтууд шилээ даран гарч ирсээр буй нь анхаарал татаж байна.

Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр, Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар цацагдсан мэдээлэл баримт бүрийг үгүйсгэж гүлдийсээр буй. Гэвч тэднийг их мөнгөний авлигад холбоотойг баталсан баримтыг Бодь группийн гүйцэтгэх захирал асан А.Амундра хилийн чинадаас дэлгэсээр байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "Миний АТГ-т өгсөн баримтад илүү ноцтой бичлэг бий" гэж мэдэгдсэн нь олны анхааралд хэдийн орчихсон. Хоёрхон хоногийн өмнө гэхэд Тавантолгой-Гашуунсухайт төслийн менежер н.Нямдэлгэр Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг уг төсөлд ажиллаж байсныг баталсан мэдэгдэл хийгээтэхлээ. Ирэх өдрүүдэд энэ мэт ноцтой баримтууд хөвөрсөөр байх нь тодорхой болчихлоо.

Бүр тодруулж хэлбэл Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын мэдэгдэл худал болохыг баталсан баримтуудыг хүмүүс дуу дуугаа аван ил болгосоор байна. Тиймээс процессын он дарааллыг элдэв хачиргүйгээр тоймлоотхоё.

2026.03.23: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-т Б.Энхбаяртай холбоотой баримтууд хүргүүлэв. Энэ үеэр тэрээр "Б.Энхбаяр нь "Бодь Интернэшнл" ХХК-ийн захирал Д.Баясгалантай хоёр хүний хамт дөрвүүлээ уулзах үеэр нэг удаад 500 мянган ам.доллар, дараагийн удаад 800 мянган ам.доллар буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй мэдээлэл байна. Энэхүү асуудлыг гэрчүүд, холбогдох баримтын хамт надад өгсөн. Тэр бүх баримтыг Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгч байна. "Голомт” банканд ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ ЗГХЭГ-т очсон цагаасаа “Бодь”-той холбоотой баримтуудыг устгах, “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулах, өөрийнхөө намтраас “Бодь”-той холбоотой баримтуудыг хасах, өөрийнхөө хувьцаа эзэмшлээс татгалзах гэх мэт ажлуудыг хийж байгаа. Сүүлд дэд сайд болоод 2019-2021 оны замын цагдаагийн камерын мэдээллүүдийг устгахаар оролдож байгаа гэсэн мэдээллийг би авсан. Өөр нэг ноцтой асуудал бий. Цагдаагийн албан хаагчдын цалингийн үлдэгдлийг Б.Энхбаяр Б.Нямжав гэдэг хүн рүү шилжүүлсэн. Б.Нямжав уяач бол МАН-ын ЕНБД Я.Содбаатар даргын ойрын найз. Нийт 5 орчим тэрбумыг аваад мөн тараасан. Энэ баримтыг хавсаргалаа" хэмээн мэдэгдсэн юм.

2023.03.23: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Хоёр цагийн урттай бичлэг байгаа гэж яриад байгаа юм. Байгаа бол гаргаж тавиач" гэснээс өөр ямар ч тоймтой баримт, тайлбар хэлсэнгүй.

2026.03.24: “Бодь групп”-ийн ерөнхийлөгч Д.Баясгалан"Би Б.Энхбаяр гэж хүнийг огт танихгүй. Дээрээс нь би ямар нэг хүнээр болон элдэв хангайн юмаар дамжуулж тэр хүнтэй огт харьцаж үзээгүй. Нүүрсний сонсголоос ч өмнө, дараа нь ч тэр Б.Энхбаяр гэж хүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй" гэж мэлзэв. Мэлзсэн гэдгийг нь баталсан мэдэгдлийг түүнийг ингэж хэлсний дараахан Д.Сумъяабазар хийсэн юм.

2026.03.24: “Бодь групп”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра хилийн чинадаас "Хэзээ нэг их үндэсний бүтээн байгуулагч байсан юм, Бодь. Ингээд худлаа яриад эхэлдэг юм. Намайг ажил авахад өрөнд идэгдсэн 10 ажилтантай компани болсон байсан шүү дээ. Д.Мөнх-Эрдэнэ бол гуниг шүү. “Бодь интернэшнл” ХХК-тай гэрээ хийгээд энэ төсөл дээр хуулийн зөвлөхөөр ажилласныг нь олон хүн мэднэ. "Бодь интернэшнл” ХХК-ийнхан одоо гэрээгээ устгаж байгаа биз. Ингэж битгий худлаа ярь аа, Д.Мөнх-Эрдэнэ ээ. Тэр үед хуралд хамт сууж байсан залуус бүгд амьд байна" хэмээн шүгэл үлээв.

2026.03.25: ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Би Бодь-д группт ажиллаж байгаагүй" гэсэн бөөрөнхий тайлбараас өөр өлгөж авахаар үг унагасангүй.

2026.03.25: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар "2020 оны 3, 4 дүгээр сарын орчим би Бодь-ийн Д.Баясгалан захиралтай нэг уулзахдаа одоогийн Хууль зүйн сайд Б.Энхбаярыг танилцуулсан. Уулзалт Голомт банкны төв оффис дээр болсон. Тэр уулзалтад Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтын төлөөлөл болж А.Амундра захирал байсан. Эдгээр хүмүүс нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэлжээ. Үнэн мөртэй шүү" хэмээн Бодь-ийн Д.Баясгалангийн яриа худал болохыг илчлэв.

2026.03.27: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Л.Оюун-Эрдэнэд ямар ч 2 цагийн бичлэг байхгүй" гэж өмнө нь хэлсэн мэдэгдлээ тоть мэт давтав.

2026.03.30: ХЗДХ-ийн сайдын багцаас 5 тэрбум төгрөг Б.Нямжавын данс руу шилжүүлсэн гэх хэргийн гэрч Д.Уламбаяр "Б.Энхбаяр жолоочоо явуулж, Б.Нямжаваас том хар ууттай цүнхтэй мөнгө авхуулсан. Би энэ процессыг өөрийн нүдээр харсан. Б.Энхбаяр өөрөө гадна машинд хүлээж байсан. Тухайн мөнгөнөөс100 сая төгрөг дутчихлаа гэж араас нь нэхэж байсан паразит шүү дээ" гэсэн мэдэгдэл хийж олныг ангайлгав. Түүний шилэн Цогоо хэмээн Цогтгэрэлтэй хийсэн ярилцлагын видео бичлэг өнөө ч сошиалд өндөр хандалтай явж байна.

2026.04.03: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан бол, одоо Н.Учрал Ерөнхий сайд энэ хорт могойгоор хоолойгоо боолгох гэж байна. Хорт могой Б.Энхбаяр авлигын хэргээрээ барьцаалж, ЗГХЭГ-ын дарга боллоо" хэмээн мэдэгдэв. Энэ мэдэгдлээс анзаарахад Бодь группээс их мөнгө авсан эрх мэдэлтэнтэй хийх тэмцэл улам л эрчээ авах нь тодорхой болжээ.

2026.04.05: “Бодь групп”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра "Хэдэн цүнх мөнгө хэний машинд орсон бэ" гэсэн тайлбартайгаар машины арын хэсэгт хийсэн цүнх дүүрэн мөнгөний зураг сошиалдаа оруулж олныг шуугиулав. Түүний оруулсан дараагийн зураг нь Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийнх байв. Тайлбар нь тун ноцтой. "2019 оны 9 дүгээр сарын 22-нд ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Ред рок тэрэлж”-ийн хурлын өрөөнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээг хийхээс өмнө хуулийн зөвлөгөө өгч, өөрийн биеэр, өөрийн гараар санхүүжилтийн гэрээг бэлдэж суугаа нь" гэсэн тайлбар нь мөн л олныг шуугиулж, "Бодь"-ийн Д.Баясгалангийн худал мэдэгдлийг улам тодотгов. "Ред рок тэрэлж" Бодь-ийн хамаарал бүхий газар гэдгийг интэрнэтээс хайгаад харчихаж болно.

2026.04.06: Тавантолгой-Гашуунсухайт төслийн менежер н.Нямдэлгэр гэдэг эмэгтэй "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлтйн төмөр замын төсөл эхлэх үе шат буюу 2019 онд миний бие /Бодь групп/ Төлөвлөгөө мониторингийн хэлтсийн менежерээр ажиллаж байсан. Тухайн үед миний өрөөний нөгөө талд Д.Мөнх-Эрдэнэ төслийн санхүүжилтийн гэрээн дээр сууж байсан нь үнэн. Бид нэг өрөөнд ууж байсан. Гэтэл тухайн хүн төсөл дээр ажиллаагүй гэж хэлээд байгааг ойлгохгүй юм" гэсэн мэдэгдэл хийж мөн л олныг ангайлгаж, Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн үгийг үгүйсгэв.

Эндээс хэн баримт ярьж, хэн нь түүнийг төөрөгдүүлэх гэж оролдож байгаа нь төвөггүй ойлгогдоно. “Бодь групп”-ээс улстөрчдөд тараагдсан 110 сая ам.долларын авлигын сүлжээний эхний эзэн Б.Энхбаяр байсан нь АТГ-т хүргэгдсэн баримтууд, Д.Сумъяабазар, А.Амундра, менежер н.Нямдэлгэр нарын ярьсан, дэлгэсэн баримтаар нотлогдсоор байна.

Л.Оюун-Эрдэнэ, А.Амундра тэргүүтэй нөхөд хөдөлшгүй баримтаар шүгэл үлээж, түүнийг нь гэрчүүд баталгаажуулсаар байна. Түүгээр зогсохгүй ХЗДХ-ийн сайдын багцаас цагдаагийн ажилтнуудын цалингийн үлдэгдэл байж болзошгүй 5 тэрбум төгрөгийг уяач Б.Нямжавын компани руу шилжүүлсэн нь хөдөлшгүй болсныг шилэн Цогоо баримтаар дэлгэсэн. Үүний араас улсын төсвөөс гарсан 5 тэрбумаас Б.Нямжаваас Б.Энхбаяр хэрхэн татаас авч байсныг өөрийн нүдээр харсэн гэрч Д.Уламбаяр баталж, олон нийтэд мэдэгдчихлээ. АТГ-ын мөрдөгчид ч шалгалтын ажиллагаагаа эхлүүлжээ.

Нөгөө талд Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын хууль зөрчсөн, авлига, албан тушаалын гэмт үйлдэл хийсэн баримтууд цаашид ч дэлгэгдэх нь тодорхой байна. Тодруулбал, захирал асан А.Амундра бүр ноцтой баримт удахгүй дэлгэхээр бэлтгэж буй гэх. Тэрхүү баримтаар Б.Энхбаяр нарын 1.3 сая долларын авлигаар тогтохгүй бүр ноцтой баримт, фактууд байгааг эх сурвалж хэлж байна.

Тиймээс Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын “Бодь”-ийг танихгүй, мэдэхгүй гэх гүлдийлт, олон нийт ард түмнийг төөрөгдүүлж маллах гэсэн оролдлого хол явахгүй нь тодорхой болчихлоо. Харин тэдэнд өнөөдөр хариуцлага ярьж, хууль хяналтын байгууллагаас дуудаж байцаалт авах, олон нийтийн бухимдуулаад байгаа баримтуудыг нягталж, нэг талд нь гаргах шаардлага байна.

Ингээд харахаар Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар “Бодь”-ийг “танихгүй” гэж мэлзэх ч баримтууд тэднийг барьж өгч байна.

Д.Батболд

"Өдрийн сонин"

/2026.04.07/

Сэтгэгдэл бичих