Ажил хийж байгаа Х.Нямбаатарыг УИХ-аар оруулж хүртэл адалж байхаар аль хэцүү, гацдаг төслүүдээ хариуцуулчих, аваад л гарна

оруулсан Алсын Хараа

Монголд хэн ажил хийж байгаа вэ. Хотын дарга Х.Нямбаатар л хийх гэж оролдож, бас хийж, хийснээсээ болоод ад үзэгдэж байна. Бүүр ажил хийх гэлээ гэж УИХ-аар оруулж хэлэлцэв. Гишүүд буюу УИХ юу болчхоод байгааг ойлгох юм алга. Тэдэнд хийх ажил алга уу. УИХ нь дарга үгүй, Засгийн газар нь танхимгүй өдөр хоног өнгөрөөж байгааг бүгд харж байна. Монгол Улс төр засаггүй байгаа гэж хэлж болохоор энэ цаг үед хотын даргыг ажил хийх гэлээ, арай түргэн бүтээлч байна гэж л шийтгэх гээгүй юм бол яах гэж хэлэлцэж байгаа юм бэ. Өдөр шөнө үгүй гүйгээд ажил, ажил гээд байгаа нь ядаргаатай байгаа юм уу. Туулын хурдны зам барих гэлээ гэж Х.Нямбаатарыг УИХ-аасаа эхлээд Засгийн газар, тэмцэгч хүчин нь хүртэл бараг л “алах” нь ээ. Энэ ажил хэнд саад болоод байгаа юм бэ. Хэний эрх ашгийг хөндөөд байгаа юм бол. Яагаад улсаараа бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг болчхов. Хэдэн айлын дэргэдүүр өнгөрнө, дуу чимээ хэцүү нь хэцүү л дээ. Тэрийг Япон, Солонгос гэх орнууд яаж шийддэг гээч. Замаа дагуулаад л хана босгочихдог. Утаа угаар ч байхгүй, дуу чимээ ч байхгүй тэгж л замаа тавьдаг. Үүнийг мэдэхгүй хүн байхгүй. Байртай хэсгээ тэгээд л хамгаалчихдаг биз дээ. Зам барихдаа үүнийг л нэмээд хийнэ биз. Ийм энгийн гаргалгаа байсаар байтал энэ асуудлыг улстөржүүлэн УИХ-аар хүртэл хэлэлцдэг нь цаанаа зорилготой байна гэдэг нь илэрхий. Мэдээж Ардчилсан нам бол яах вэ, эрх баригч намын цагаан цаас байсан ч хар цаас байна гэж гөрдөж эсэргүүцнэ. Энэ нь тэдний ажил юм. Дээрээс нь хотын дарга шиг ажилсаг харизмтай хүн байгаад байх нь дараагийн сонгуульд халгаатай. Харин ганц ажил хийж намынхаа нэр нүүр болж байгаа хотын дарга Х.Нямбаатарыг МАН яагаад ийнхүү “Нүдэнд орсон хог” мэт ад үзэж байгаа юм бол. Юу ч хийдэггүй гэж хэлэгдэхэд нь Нямбаа саад болоод байгаа биш л бол. Х.Нямбаатар одоо л ганц Туулын замыг барьж үзэх гэж байгаа хүн биш. Тэрбээр УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд байхдаа 45 ажлын хэсэг ахалж байсан хүн. Хотод ирээд утааг үндсэндээ шийдсэн, энэ өвөл ямар өвөлжсөнийг бүгд мэднэ. Хуучин цас орохлоор бөөн хэл ам болдог байсныг бид мартсан. Миний үед 13 удаа цас орсон,тэр даргын үед тав зургаахан удаа ордог байсан гээд хэрүүл хийж байсан хотын даргыг бид мартаж. Цасаа арилгаж чадахгүй, давсаа цацаж хүч хүрэхгүй болохоор тэгж гомдоллож байв. Замын гантиг чулуун дээр халтирч гэмтлийн эмнэлгээр нэг орь дуу тавин шавдаг цаг өнгөрсөн. Автобус шатаад эсвэл хөлдөөд зам дээр зогсож байдаг цаг өнгөрсөн. Энэ бүгдийг Х.Нямбаатар хотын дарга болж ирсэн энэ хоёр жилийн хугацаанд арилгаж чадсан. Хотын зовлон юү вэ гэж асуухад амтай болгон нь утаа, түгжрэл гэдэг. Тэгээд тэр түгжрэлийг нь арилгах гэхэд жирийн ардаасаа эхлээд төрийн дээд байгууллага аа хүртэл “хурдны зам тавиулахгүй “ гэж тэмцэл өрнүүлдэг нь арай дэндүү ойлгомжгүй асуудал юм. Үлдсэн хоёр жилд хотын дарга Х.Нямбаатар юү хийх вэ. Тэр хог шатааж гарсан дулаанаар нь ажиллах цахилгаан станц барина. Тавдугаар цахилгаан станц барина.Толгойт,Сэлбэ хотхон, Ханын материал, Таван шарын орон сууцны хороолол барина гэж байгаа. Энэ олон ажлыг хэн хийж чадах вэ. Х.Нямбаатар хотын дарга л чадна. Түүнийг УИХ аар хэлэлцэж хүртэл адалж байхаар аль хэцүү, гацдаг төслүүдээ хариуцуулчих гээд байгаа нь энэ юм. Ажил хийх гэж жагсаал хүртэл зохион байгуулж байсан хотын дарга та бүхэн харсан уу гишүүд ээ. Тэгвэл та нарын ад үзээд байгаа Х.Нямбаатар тэгж чаддаг л байхгүй юу.

Ө.ТУЛГА

"Өдрийн сонин"

/2026.04.02/

Сэтгэгдэл бичих