Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу скүүтэр, мопед, цахилгаан дугуйг энэ сарын 10-наас замын хөдөлгөөнд оролцуулах юм.

Тус захирамжаар насанд хүрээгүй иргэнд скүүтэр, мопед, цахилгаан дугуй зэргийг унуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн эдгээр тээврийн хэрэгслийг унахдаа И-Монголиа системээр дамжуулан баталгаажуулдаг болох юм.

Цаашлаад скүүтэр, мопедтой явган хүний замаар зорчвол торгох бөгөөд насанд хүрээгүй иргэн тухайн тээврийн хэрэгслүүдийг унасан тохиолдолд эцэг эхийг нь 400 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай болжээ. Үүнд цагдаа нар хяналт тавин ажиллах аж.

Сэтгэгдэл бичих