Бодь интернэшнл ХХК-ийн 1.3 сая ам.долларын дөнгөж хоёр хүрэхгүй хувь нь илэрсэн, үлдсэн 98 хувийн эзэд хэзээ тодрох вэ

оруулсан Алсын Хараа

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т Хуул зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Энхбаярыг өгсөн. Ингэхдээ “Бодь интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээ нь 600 сая ам.доллар байсан нь 1.3 тэрбум ам.доллар болон нэмэгдсэн. Анхны гэрээ байгуулагдсан өдөр “Таван толгой төмөр зам” ХХК-ийн Голомт банкинд байрших 8145100943 данснаас “Бодь интернэшнл” ХХК-ийн Голомт банкинд байрших 8154100935 тоот дансанд (хожим нь уг дансыг устгасан) 110 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 293.700.000.000.00 (хоёр зуун ерөн гурван тэрбум долоон зуун сая) төгрөгийг шилжүүлж, “Голомт финаншиал групп”-ээр дамжуулан “Валют арилжаа” гэсэн гүйлгээний утгаар бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай байгууламжуудад гэрээ байгуулахад оролцсон нэр бүхий улстөрчдөд тус мөнгийг бэлнээр тараасан онц ноцтой мэдээлэл байна. Энэхүү нүүрсний хулгай нь энэ үйлдлээр зогсоогүй бөгөөд цаашид экспортын тонн тутмаас хувь тохирч, тодруулбал, “Бодь”-ийн нүүрсийг давуу байдал үүсгэн гаргаснаас үүдэж тухайн үед валютын нөөц багасах хүртэл түвшинд очиж байж хэмээн дүгнэж болно. Гэтэл саяхан миний бие УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Бодь интернэшнл” ХХК-ийн захирал Д.Баясгалангаас 500 мянган ам.доллараар нэг удаа, 800 мянган ам.доллараар дахин нэг удаа, нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй ноцтой асуудлыг олж мэдсэн” гэж мэдэгдсэн.

Энэ бол дээрх 110 сая ам.долларын ердөө хоёр хүрэхгүй хувь юм. Тэгвэл үлдсэн мөнгийг хэн хэн авсан бэ гэдгийг АТГ илрүүлж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй байна.

Ө.ТУЛГА

"ӨДРИЙН СОНИН"

Сэтгэгдэл бичих