"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн амжилттай арилжаагаар 32.0 мянган тонн нүүрсийг нийт 2.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 68.5 ам.доллароор арилжаалж нийт 2.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож үнэ 8.5 ам.доллароор буюу 14.2% өслөө.
2026 онд 76 удаагийн арилжаагаар 337.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.18 сая тонн нүүрс арилжлаа.