Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Эрээн хотод манай улсын 50 иргэн эх орондоо буцах хүсэлтээ гаргасан. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, маргааш өглөө Замын-Үүдийн боомтоор татан авах шийдвэр гаргалаа.
Өнөөдрийн байдлаар 7888 иргэн эх орондоо буцах хүсэлтээ гаргасан. Бид эрсдэлээ маш нарийн тооцоолж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын аюулгүй байдал, эмнэлгийн ачааллаа тооцоолж байж тусгай үүргийн дараагийн нислэгийн хуваарийг гаргана. Гадаадад Монголын 9 иргэн халдвар авсан байгаа. Тухайн улс дахь ЭСЯ-аараа дамжуулан иргэдийнхээ мэдээллийг авч байна гэлээ.