Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар өглөө

оруулсан Алсын Хараа

МАН-ын бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар өглөө.

Энэ талаар тэрээр "ХЗДХ-ийн яамнаас MGL корпораци гэдэг энэ компани руу шилжсэн нийт 7 тэрбум 965 сая төгрөгийн явж байгаа. Энэ мөнгийг шилжүүлэх цаг хугацаанд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяртай холбоотой гомдол гаргаж байна.

Бусдад давуу байдал олгосон байж болзошгүй, үгсэн хуйвалдсан, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж магадгүй хэмээн үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Мөн MGL корпораци гэх байгууллагын байранд нөхөр Б.Энхбаяр сайдтай холбоо бүхий хүмүүс очиж мөнгө авсан асуудал яригдаж байна. Энэ асуудлын талаарх дүрс бичлэг, холбогдох гэрчүүдийн мэдээлэл зэргийг мөн өгч байна" гэлээ.

Сэтгэгдэл бичих