ЭЗБХ болон ТББХ-ны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж буй юм. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал "АТГ-аас БЯ-нд БЗС-гийн 80 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн асуудлыг шийд гэх чиглэлийг удаа дараа өгөөд байхад яагаад хэрэгжихгүй байгаа юм" гэв.
Түүний асуултад БЯ-ны ТНБД Х.Батжаргал "АТГ-ын хяналт шалгалт дуусаагүй байхад 941 хүний зээлийг чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болговол эргээд шүүхийн маргаан гарах эрсдэлтэй" гэлээ.