Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

оруулсан Алсын Хараа

Өнөөдөр /2026.03.30/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг 95.8 хувийн саналаар дэмжлээ. Тодруулбал, өнгөрөгч Ням гарагт хуралдсан МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Улмаар өнөөдөр УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, Н.Учралыг УИХ-ын даргаас нь чөлөөлсөн билээ. Үргэлжлүүлэн ийнхүү ТББХ-гоор Н.Учралыг Ерөнхий сайдад томилох эсэхийг хэлэлцсэн юм. Одоо Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг чуулганаар авч хэлэлцэнэ.

Сэтгэгдэл бичих