Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

оруулсан Алсын Хараа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайд  Г.Занданшатарын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар, “Дэлхий нийт, тэр тусмаа Монгол Улсын өмнө тулгамдаж буй хүндрэл цаг минутаар хэмжигдэж байна. Энэхүү үед улс төрийг гацаанаас гаргах нь юу юунаас чухал хэмээн үзэж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан" гэдгээ хэллээ.

Байнгын хорооны хуралдаанд 19 гишүүн оролцсоноос 16 гишүүн буюу 84.2 хувь нь Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив. Тус хуралдааны шийдвэрийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулах аж.

Сэтгэгдэл бичих