Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээнд түрүүлсэн сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн чансаа ахилаа. Сүмогийн Холбооноос өнгөрсөн тэмцээний өмнөхөн түүнд озеки цолын болзол хангавал чансаа ахиулах боломжтойг дуулгасан юм.
Озеки цолын болзол биелүүлэхийн тулд гурван тэмцээний нийлбэр нь 33-аас дээш давах шаардлагатай. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын тэмцээнд маэгаширагийн 2-оос барилдахдаа 11 ялсан бол нэгдүгээр сарын тэмцээнд сэкивакэ цолтой байхдаа мөн 11 ялсан. Ингээд энэ сард 12 ялснаар түүний нийлбэр ялалтын тоо 34 болжээ.
Б.Лхагвасүрэнгийн хувьд хоёр дахь удаагаа озеки болж байна. Тэрбээр 2023 оны тавдугаар сарын тэмцээнд 11 ялснаар арслан цолд хүрч байв. Харамсалтай нь ердөө таван башёд уг цолтойгоо барилдаад 2024 оны тавдугаар сарын тэмцээнээр цолоо алдсан удаатай.
Мэргэжлийн сүмогийн түүхэнд Б.Лхагвасүрэнгээс өмнө озеки цолоо алдаад эргүүлэн авсан хоёр сүмоч бий. Эхнийх нь 1975 онд анх удаа озеки болсон ч 1976 онд цолоо алдсан Кайкэцү. Тэр 1977 онд цолоо буцаан авсан бол удаах нь ёкозүна асан Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ билээ.