Хууль зүйн сайд, дэд сайд нар Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараас тусламж хүслээ

оруулсан Алсын Хараа
Хуульзүйн сайд Б.Энхбаяр нь хоёр удаагийн үйлдлээр Бодь группээс 1,3 сая ам.долларын авилга авсан гэрчтэй гэж танхимынх нь тэргүүнээр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-т өгөв.
Тэрбээр уг мэдэгдлийн араас дэд сайд Д.Мөнх-Эрдэнээ дагуулан сандарч мэдэгдэл хийхдээ гурван шатны шүүхээс нүүрсний хэргээр ял эдэлсэн, эдэлж буй Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараас тусламж хүслээ.
Тэрбээр хэлэхдээ "Т.Аюурсайхаан, гарч ирээд яриачээ. Одоо ярь л даа. Б.Ганхуяг удахгүй суллагдана. Тэр ч ярих хэрэгтэй" хэмээн нүдээ том болгон, чухалдан мэдээлэл хийлээ. нэгэнт авлигын томоохон хэрэгт нэр холбогдсон Хууль зүйн сайд, дэд сайд нарыг ажлаа өгч огцроод хууль, хяналтын байгууллагаар шалгуулах ёстой гэж эсэргүүцсэн байр суурийг иргэд нийгмийн сүлжээнд олноороо илэрхийлсээр байна.
Zarig.mn

Сэтгэгдэл бичих