Гадаадын 87 иргэнийг албадан гаргав

оруулсан Алсын Хараа

ГИХГ-аас өнгөрсөн сард 12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа.

Тэдгээр иргэд оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан ч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, визийн хугацааг хэтрүүлсэн байв. Зөрчилд холбогдсон гадаадын 110 иргэн, 237 уригч байгууллага (624 иргэн), 4 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, 5 аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага хүргүүлсэн байна.

Ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр гадаадын 65 иргэнийг хилээр оруулалгүй буцаажээ.

Сэтгэгдэл бичих