Америкийн F35 онгоцыг сөнөөсөн гэж Ираны тал мэдэгджээ

оруулсан Алсын Хараа

АНУ-ын Агаарын цэргийн хүчний F-35 сөнөөгч онгоцыг Ираны агаарын довтолгооноос хамгаалах системээр сөнөөсөн гэж Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус мэдэгдсэнийг тус улсын төрийн хэвлэлүүд уламжилжээ. Харин уг онгоц ослын буулт хийсэн болохыг АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын (CENTCOM) төлөөлөгч Тим Кук баталсан байна.

“Онгоц аюулгүй газардсан, нисгэгчийн биеийн байдал сайн байгаа” гэж тэрбээр мэдэгдлээ. Уг үйл явдлыг хоёр эх сурвалжаас эш татан анх CNN телевиз мэдээлжээ. Америкийн сөнөөгч онгоц Иранд даалгавраа гүйцэтгэсний дараа газардсан гэж Хокинс мэдэгдсэн боловч юунаас болж газардсаныг дурдаагүй байна.

Гуравдугаар сарын эхээр Америкийн хэд хэдэн сөнөөгч онгоц Кувейтэд унасан юм. Америкийн цэргийнхэн мэдэгдэхдээ, F-15E загварын гурван онгоцыг Кувейтийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин андууран буудсан гэсэн байна. Багийн зургаан гишүүн бүгд  шидэгч төхөөрөмжийн тусламжтайгаар амжилттай буусан бөгөөд биеийн байдал нь сайн байгааг CENTCOM мөн мэдэгдэж байв. Түүнчлэн ослын шалтгааныг шалгаж байгаа бөгөөд "шалгалтын дүн гарсан даруйд" мэдээлэл өгөх ажээ. Харин "The Washington Post" сонинд бичсэнээр, F-15E онгоцыг Кувейтын сөнөөгч онгоцноос буудаж унагасан байж магадгүй юм.

Сэтгэгдэл бичих