УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг товлон зарлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИХТ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийг тавдугаар сарын 1-нээс өмнө товлон зарлах тухай заалт оруулсан байдаг. Үүний дагуу орон нутгийн сонгуулийг товлон зарлахаар хэлэлцэж байгаа нь энэ юм.
Мөн "Орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр зохион байгуулна" гэсэн заалт хуульд бий. Үүний дагуу ирэх аравдугаар сарын 15-ны пүрэв гаригт зохион байгуулахаар төлөвлөжээ.