“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЭКСПОРТ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА

оруулсан Алсын Хараа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 2 дугаар сард Гашуунсухайт болон Ханги боомтоор нийт 2.2 сая тонн нүүрс экспортолж өмнөх онуудын 2 саруудаас хамгийн өндөр экспорт хийлээ. Тухайлбал
⏺️ 2024 оны 02 сард 1.8 сая тонн,
⏺️ 2025 оны 02 сард 1.8 сая тонн экспортолсон бол
⏺️ 2026 оны 02 сард 2.2 сая тонн нүүрс экспортолж өмнөх оны мөн үеийн экспортоос 16 хувиар өндөр экспорт хийсэн.
Хоёрдугаар сард Монгол Улс болон БНХАУ-ын Цагаан сарын баярын амралтын өдрүүд давхацсан, сарын хоногийн тоо харьцангуй цөөн байсан ч экспортын хэмжээг хэвийн явууллаа.
2026 оны 03 сарын 10-ны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 7 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 сая тонноор илүү экспорт хийсэн байна.

Сэтгэгдэл бичих