Буриадад коронавирусийн халдвар авсан хүний тоо 92 болжээ

оруулсан Алсын Хараа

Манай улстай хил залгаа орших ОХУ-ын Буриад оронд коронавирусийн халдварын тохиолдлын тоо нэг өдрийн дотор зургаагаар нэмэгдэж 92 болжээ. Үүнээс нэр иргэн нас барж, 22 хүн эдгэсэн бөгөөд одоогийн байдлаар 69 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж Буриадын Халдварт өвчлөлтэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ. Мөн халдвар авсан хүмүүстэй хавьтсан 2669 хүнийг лабораторын үзлэгт хамруулжээ.

Халдвар авсан хүний тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд сэжигтэй найман тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр тохиолдлоос авсан шинжилгээг баталгаажуулахаар Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлах эрдэм шинжилгээний хүрээлэн рүү явуулжээ.

Нийт халдвар авсан иргэний дунд 12 хүүхэд байгаа бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байна. Харин эрчимт эмчилгээний тасагт долоон хүн хэвтэж байгаагаас  нэг хүнд хиймэл амьсгалын аппарат залгажээ.

Сэтгэгдэл бичих