"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 7.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
Үүнд:
1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 84.6 ам.доллароор арилжаалж нийт 5.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 8 оролцогч оролцож үнэ 10.5 ам.доллароор буюу 14.2% өслөө.
1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 75.9 ам.доллароор арилжаалж нийт 2.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 8.0 ам.доллароор буюу 11.8% өслөө.
2026 онд 34 удаагийн арилжаагаар 181.7 сая ам.долларын үнийн дүн бүхий 2.2 сая тонн нүүрс арилжлаа.