МЗЭ-ийн Их чуулганаас Удирдах зөвлөлийн даргаар Д.Нямдоржийг сонгожээ

оруулсан Алсын Хараа

МЗЭ-ИЙН XIX их чуулган нэгдүгээр сарын 16-нд болж, өнгөрсөн дөрвөн жил ажилласан Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн тайланг сонсож, ирэх дөрвөн жилд тус байгууллагыг удирдах шинэ багийг сонгожээ.

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргын сонгуульд Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор П.Нямлхагва, МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Эрдэв, Р.Чойномын “Өд” сангийн тэргүүн, хэлбичгийн ухааны доктор Д.Ганболд, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир, Ардын уран зохиолч, хэлбичгийн ухааны доктор Ү.Хүрэлбаатар, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор Д.Нямдорж нар нэр дэвшин, мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлдсөнөөс Д.Нямдорж олонхийн саналыг авч, Удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон байна..

Удирдах зөвлөлийн гишүүдээр:

  • Ш.Лхамноржмаа /Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн/, С.Начин, Н.Гантулга
  • Б.Сарантуяа  /Хүүрнэл зохиолын үндэсний төвийн тэргүүн/, С.Пүрэвсүрэн
  • Х.Чойдогжамц /Жүжиг, киноны үндэсний төвийн тэргүүн/, О.Элбэгтөгс
  • Ш.Сүхбаатар /Баримтат болон шог хошин зохиолын үндэсний төвийн тэргүүн/, Ж.Сарантуяа
  • Гомбын Ганболд /Хүүхдийн зохиолын үндэсний төвийн тэргүүн/, Ч.Наранцэцэг
  • Г.Батсуурь /Судлал, шинжлэлийн үндэсний төвийн тэргүүн/, Г.Галбаяр
  • Ж.Нэргүй /Орчуулгын үндэсний төвийн тэргүүн/, Э.Батжавхлан нар сонгогджээ.

Түүнчлэн их чуулганаас МЗЭ-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлж, редакцын засвар хийн батлахаар шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл бичих