Гэр хороолол дахь хамгийн том цэцэрлэгт хүрээлэн Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байна

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх НИТХ-ын төлөөлөгчийн хувиар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн дөрвөн га газарт цэцэрлэгт хүрээлэн барих ажлыг санаачлан, өдгөө ажил хэрэг болгоод байна. Тодруулбал Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд Сонгинохайрхан дүүргийн  22 дугаар хороо, Тахилт “Цагдаа” толгой орчмыг цэцэрлэгт хүрээлэн  болгон тохижуулах ажил хийгдэж байгаа бөгөөд одоогоор цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа, явган хүний замын тохижилтын ажил эрчимтэй хийгдэж байна.

Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх "Нийслэлийн алслагдсан бүсүүдэд иргэдэд зориулсан амарч, зугаалах орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн болон ногоон  байгууламж  бүхий талбай байгуулахад анхаарч байгаа. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэж байна. Цаашид Нийслэлчүүдийнхээ эрүүл ая тухтай орчинд амьдрах эрхийг хангасан орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон бусад энэ чиглэлийн олон ажлыг хийж хэрэгжүүлэхийг зорьж байна. гэв. Гэр хорооллын иргэд, хүүхэд залуус, ахмадууд амрах, чөлөөт цагаа өнгөрөөх тав тухтай орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

Уг цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор СХД-ийн “Толгойт” бүсэд чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, дугуйн зам, чийрэгжүүлэлтийн талбай нэмэгдэж иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болох юм.

Сэтгэгдэл бичих