Манай улс мөнгөгүй болсон. Ямар ч гүйлгээ хийхгүй байгаа. Дансны үлдэгдлийг нь Сангийн яам татаад авчихсан гэх явган яриа сүүлийн хоёр сар орчим явсан. Гэтэл одоо бүр цалингаа тавих хэмжээний ч мөнгөгүй болсон гэнэ. Аргаа бараад өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан гарч ирээд “Төсвийн алдагдал тулсан. Өөрөөр хэлбэл, орлого орж ирээгүй байхад давсан зардал гаргаж болохгүй. Ийм үед цалин, тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, салбараар нь эрүүл мэнд, онцгойгийн зайлшгүй зардлыг эрэмбэлж гаргаж байна” хэмээн мэдэгдэв. Нэг ёсондоо тэрээр улс орноо бараг дампуурчихсан гэдгийг өөрийн амаар хэллээ.
Уг нь бол энэ хүн өдийд ингэж яриад гоншигнож байх албан тушаалтан биш. Сүүлийн бараг 3-4 Засгийн газар дамжин Сангийн сайд хийж, Монгол Улсын мөнгөний авдар дээр суусан. Сар хүрэхгүй хугацааны өмнө ч цэнгэлийн манлайд хүргэнэ. Өргөн барьсан төсвийг маань л батлаад аль ухааны юм ярьж байсан шүү дээ. Даанч өнөөдөр улс мөнгөгүй болсон, өнгөрсөн хорвоо гээд сууж байна. Энэ бүхэн АН-ын татварын өршөөл гэж ярьснаас болоод төсөв тасарчихлаа гэж хариуцлагаас бултах гэж үзэж байгаа. Гэтэл энэ төсөв тасрах чинь аль дээр нүүрсний үнэ унаж, тээвэрлэлт нь тасарснаас үүдээд ес, аравдугаар сард л ийм болчихсон байсан гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. Сангийн сайд Б.Жавхлан ингэж худлаа, үнэн ярьж аргалаад сурсан хүн. Ямар ч хариуцлага хүлээхгүй байх,гэхдээ мөнгө төгрөггүй бид яах юм бэ. Түүнд хариуцлага хүлээлгэнэ гэж хэн ч хэлж чадахгүй айцгааж байна. Том артай том мөнгөтэй түүнээс УИХ-ын гишүүд ч айдаг байх. Яагаад гэвэл бүх гишүүд мөнгө байхгүйг мэдэж буй ажлаа ч ямар ч арга хэмжээ авахгүй байгаагаас харахад. Одоо улс орноо дампуурлын ирмэгт аваад ирлээ. Сангийн сайд маань сайхан л байвал улны бид мөнгөтэй ч яалаа, мөнгөгүй ч яалаа гэж үзэх нь зөв байх.
М.Зул
"Өдрийн сонин"