Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэхээр боллоо

оруулсан Алсын Хараа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлана”, 25.1.7-д Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах хөглийн бодлого төлөвлөлт тогтвортой байна” гэж заасан юм.

Үүний дагуу хаврын чуулганаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн найруулж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл бичих