УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оны ээлжит сонгуулийн аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг өнөөдөр байгуулна.
Хуулийн дагуу 21 аймаг болон нийслэлд нийт 21 сонгуулийн хороо байгуулна. Тодруулбал, Дундговь, Говьсүмбэр аймагт нэг сонгуулийн хороо бусад 19 аймаг болон нийслэлд тус бүр нэг хороо байгуулж буй юм.
СЕХ өнгөрсөн сарын 17-ноос энэ сарын 10-нд сонгуулийн хороодод ажиллах хүсэлтэй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг цахимаар бүртгэсэн байна. Үүнд 11 мянга 979 албан хаагч бүртгүүлсэн бөгөөд СЕХ-ны цахим сургалтад суралцаж буй юм. Үүнээс сонгуулийн хороодод ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулах бөгөөд нэг хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Улаанбаатар /МОНЦАМЭ/