МҮЭХ: Боловсролын салбарын ажил хаялт орон даяар өргөжсөөр байна

оруулсан Алсын Хараа

Боловсролын салбарын ажил хаялт орон даяар өргөжсөөр байна

Багш, боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг амьдралын өртөгт нийцүүлэх шаардлага хангагдахгүй хэвээр байгаа тул улс даяар өрнөсөн ажил хаялт тасралтгүй нэмэгдэж байна.
Сүүлийн байдлаар Булган аймагт ажил хаялтад нэгдсэн байгууллагуудын тоо өсөж байгаа талаар Булган аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Баярсайханаас мэдээлэл хүргэлээ.
Булган аймагт Ерөнхий боловсролын төвийн 3 сургууль, Политехник коллеж 1, мөн 6 сумын сургууль ажил хаялтад нэгдсэн.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаас төвийн 3, сумдын 2 цэцэрлэгийн нийт 125 багшаас 94 нь ажил хаялтад нэгдсэн байна.

Нийт Ерөнхий боловсролын 9 сургууль, 5 цэцэрлэг, 1 коллеж нийтдээ 587 багш, ажилтан ажил хаялтад оролцож байгаа юм гэж МҮЭХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих