Нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

оруулсан Алсын Хараа

Нутгийн баруун хойд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.

Дархадын хотгор, Заг, Байдраг голын эхээр -6--11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1--6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7-+12 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +1-+6 градус, бусад нутгаар -3-+2 градус дулаан байна.

Нийт  нутгаар 22- 25-ныг хүртэл цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

Сэтгэгдэл бичих