Дэлхийн банкнаас санхүүжүүлж буй "Цахим эрүүл мэнд" төслийн хүрээнд орон нутаг болон дүүргийн эмнэлгүүдэд зөөврийн дижитал рентген аппаратыг гардууллаа. Дэлхийн банкны төлөөлөгч "Монгол Улс зөвхөн цар тахлын үед төдийгүй цаашид ч энэ багаж хэрэгсэл, нөөцөө ашиглах урт хугацаандаа үр өгөөжөө өгөх үйл ажиллагаа болж буйд баяртай байна" гэлээ. Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн төлөөллүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардууллаа.