Энэ оны есөн сарын байдлаар цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоон мэдээллийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс танилцууллаа.
Он гарсаар энэ төрлийн 11,402 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс 85.6 хувийг цахим залилан эзэлж байгааг сэрэмжлүүлэв.
Иймд
- Хувийн мэдээллээ ямар ч тохиолдолд бусдад бүү өг
- Шийдвэр гаргахдаа бүү яар
- Мөнгөн шилжүүлэг хийхээсээ өмнө сайтар нягталж шалга
- Зөвхөн баталгаатай эх сурвалжийг ашиглахыг зөвлөж байна.