Бодлогын хүүг дахин бууруулж 9 хувь болголоо

оруулсан Алсын Хараа

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 9 хувь болгох, эргэн төлөлт нь хүндэрсэн зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргалаа.

Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзэж эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилгоор бодлогын хүүг бууруулахын зэрэгцээ хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар 1 удаа сунгаж, зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг бууруулах бодлогын багц шийдвэр гаргаж байна гэж МБХ-ноос мэдээлэв.

Сэтгэгдэл бичих