Хөвсгөлд төөрсөн хоёр настай хүүгийн цогцсыг оллоо

оруулсан Алсын Хараа

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэх газарт төөрсөн хүүг эрэн хайх ажиллагаа өнөөдөр 9 дэх өдрөө үргэлжилж үдээс хойш 16 цагийн орчим хүүгийн цогцсыг олсон байна.

Хэргийн газрыг хамгаалалтад авсан бөгөөд  үзлэг дуусах хүртэл хэнийг ч ойртуулахгүйгээр мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байна.

Үзлэг бүрэн дууссаны дараа цогцост задлан шинжилгээ хийж, шинжээч нарын баг ажиллан нас барсан шалтгаан нөхцөлийг тогтооно гэж ЦЕГ-ын ХМОНХ-ийн мэргэжилтэн С.Баярбилэг  хэллээ.

Сэтгэгдэл бичих