АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулахаар Аляска муж улсад явуулсан сунгаанд дэд Ерөнхийлөгч асан Жо Байден тэргүүллээ гэж тус муж улсын Ардчилсан намаас мэдээллээ.
Ж.Байденд сонгогчдын 55.3 хувь нь саналаа өгсөн бол энэ долоо хоногийн лхагва гарагт сонгуулийн сунгаанаас нэрээ татсан Вермонт муж улсын сенатч Берни Сандерс 44.7 хувийн санал авсан байна.
Аляска муж улсын Ардчилсан нам коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан сунгаа явуулах өдрийг энэ сарын 4-нөөс 10 болгож хойшлуулсны зэрэгцээ уг санал хураалтыг цахим шуудангаар явуулжээ.
Б.Сандерс уг сунгаа болохоос хоёр хоногийн өмнө кампанит ажлаа зогсоож буйгаа мэдэгдсэн нь Ж.Байденыг Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшиж, Ерөнхийлөгч Дональд Трамптай өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн байна.
ВАШИНГТОН. /CNN/