Импортын тээврийн машинуудыг бүрэн хяналтанд халдваргүйжүүлж байна

оруулсан Алсын Хараа

Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн хилийн боомтыг өнгөрсөн 3 дугаар сарын 28-наас хааж, иргэдийн хөл хөдөлгөөнийг хориглоод байгаа. Гэвч эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд, оюутнуудыг ОХУ-аас татан авч хилээр нэвтрүүлж буй. Энд ХХЕГ-ын хилийн ангийн алба хаагчид, МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын улсын байцаагч нар, Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Мөн ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын ажилтнууд, Зооноз өвчин судлалын Үндэсний төвийн мэргэжилтнүүд өндөржүүлсэн бэлэн байдалд иргэдийг хилээр нэвтрүүлэн ажиллаж байна.

Алтанбулагийн боомтод  мэргэжлийн 4 байгууллагын алба хаагчид ажиллаж байна. Тус боомтоор ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гарган татан авсан 276 иргэн өчиглөр орж ирсний ихэнх нь ОХУ-ын нийслэл болон бусад хотод амьдарч сурч буй оюутнууд байна. Эдгээр иргэдээс 100 гаруй иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарлаж үлдсэн иргэдийг нийслэл рүү шилжүүлээд байна.

Иргэдийг хилээр нэвтрүүлэхдээ олноор нь бус цөөн цөөнөөр нь оруулж ирж эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийн асуулга авч ОХУ-ын талтай тохиролцон нарийн зохион байгуулалтаар оруулж ирж байна. Энд юуны өмнө сургууль нь түр хаагдсан, оюутны дотуур байрнаасаа гарсан, мөн хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмчлүүлж байсан, цалин орлогогүй болсон иргэдийг эхний ээлжинд оруулж ирүүлээд байна.

Сэтгэгдэл бичих