Өнөөдөр нийслэлийн бүх авто машин замын хөдөлгөөнд оролцож байна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой наймдугаар сарын 27-ноос эхлэн есдүгээр сарын 16 хүртэл улсын дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнийг зохицуулж байна. Замын хөдөлгөөний ачааллыг багасгах энэхүү зохицуулалтын дагуу сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд, тэгш тоогоор төгссөн дугаарын автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд замын хөдөлгөөнд оролцоно.