УОК-ын 2020 оны 4 сарын 10-ны 437 дугаар тоот албан бичгээр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тээврийн хэрэгслийг улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ангилж, хөдөлгөөнд оролцуулах албан бичиг хүргүүлжээ
Гэхдээ одоогоор Улаанбаатар хот болон 21 аймагт дугаарын хязгаарлалт хийгээгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Тодруулбал, нийслэлд дугаарын хязгаарлалт хуучин зохицуулалтаараа хэрэгжих юм. Харин аймгийн удирдлагууд захирамж гаргасан тохиолдолд Тээврийн цагдаагийн албанаас нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хэрэгжилтэд хяналт тавих аж.