Москва хотын иргэд гэрээс гарах тохиолдолд зөвшөөрлийн бичиг авна

оруулсан Алсын Хараа

“COVID-19”-өөр АНУ-ын 514 мянган хүн өвчилж, 20 мянга гаруй хүн нас баржээ. Ингэснээр тус өвчнөөр хамгийн олон хүн нас барсан улсаар АНУ бүртгэгдсэн гэдгийг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хувлэлийн хурлын үеэр тус яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа мэдээлэв.

Тэрбээр, “Итали, Испани, Франц, Их Британи улсад нас баралт өндөр байна. Испани улсад өнгөрсөн 24 цагт 510 хүн “COVID-19”-ийн улмаас нас барсан нь өнгөрсөн сарын 23-наас хойшх хамгийн баг үзүүлэлт боллоо. ОХУ-д бямба гарагт 1000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс ирэх долоо хоногийн лхагва гарагаас эхлэн Москва хотын иргэд ажилдаа явах, дэлгүүр орох зэргээр гэрээсээ гарахдаа заавал зөвшөөрлийг бичиг авсан байх дэглэм хэрэгжиж эхлэх болжээ. Мөн эрүүл мэнд, батлан хамгаалахаас бусад салбарын аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох болсон байна. БНХУ-д 99 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 97 нь гадаадаас ирсэн иргэн гэдгийг ЭМЯ-ны  Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа мэдээлэв.Улаанбаатар /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл бичих