Москвагаас Эрхүүд газардсан Монгол оюутнууд 4 автобусаар эх орондоо ирнэ

оруулсан Алсын Хараа

Москва хотоос өнөөдөр /2020.04.11/ Эрхүү хотноо онгоцоор ирсэн ОХУ-д суралцаж байгаа 126 оюутныг ‪ Эрхүүгийн нисэх онгоцны буудалд өндөр түвшинд хүлээн авсан байна. Коронавирусийн халдвар тархаад буй энэ цаг үед ОХУ-ын Буриад улсын тэргүүн А.С Цыденов, Засгийн газрын Дэд тэргүүн Зураев Игорь, Спорт, аялал жуулчлалын сайд Мария Бадмацыренова нар монгол оюутнуудыг эх оронд нь саадгүй хүргэх ажлыг ийнхүү зохион байгуулжээ.

Эрхүүд манай оюутнуудыг хоолоор дайлж, гарын бэлэг өгсөн төдийгүй Монгол Улсын хил хүртэл тохилог 4 автобусаар үйлчилж, Хиагт-Алтанбулагийн хилийн бүсэд хүргэхээр бэлджээ.

 

Сэтгэгдэл бичих