Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Өвөр гүнтийн 5 км авто замыг засна. Нийслэлийн хэмжээний авто замын шинэчлэлийн хүрээнд 2014 онд ашиглалтад оруулсан тус замын эвдрэл, үерийн шуудууг засах, тэмдэг, тэмдэглэгээ тавих гэхчлэн их засвар хийх дөрөв дэх удаагийн тендер зарлаад байгаа юм. НХЗГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэлэхдээ, “Өвөр гүнтийн замыг шинэчлэх их засварын тендерийг гурван удаа зарласан ч оролцогч байхгүйн улмаас гүйцэтгэгчийг шалгаруулаагүй. Энэ зам хаврын шар усны болон уруйн үер, иргэд, аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй орц, гарц гаргаж үерийн шуудууг тагласнаас болж байнга эвдэрдэг тул засна” гэлээ. Нийслэлд энэ онд 36 байршилд 74 км авто замыг засна. Тухайлбал, нийслэлийн гол гудамж Чингисийн болон Энхтайваны өргөн чөлөө зэрэг гол гудамж, замыг засна.

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Өвөр гүнтийн 5 км авто замыг засна.

Нийслэлийн хэмжээний авто замын шинэчлэлийн хүрээнд 2014 онд ашиглалтад оруулсан тус замын эвдрэл, үерийн шуудууг засах, тэмдэг, тэмдэглэгээ тавих гэхчлэн их засвар хийх дөрөв дэх удаагийн тендер зарлаад байгаа юм.

НХЗГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэлэхдээ,  “Өвөр гүнтийн замыг шинэчлэх их засварын тендерийг гурван удаа зарласан ч оролцогч байхгүйн улмаас гүйцэтгэгчийг шалгаруулаагүй. Энэ зам хаврын шар усны болон уруйн үер, иргэд, аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй орц, гарц гаргаж үерийн шуудууг тагласнаас болж байнга эвдэрдэг тул засна” гэлээ.

Нийслэлд энэ онд 36 байршилд 74 км авто замыг засна. Тухайлбал, нийслэлийн гол гудамж Чингисийн болон Энхтайваны өргөн чөлөө зэрэг гол гудамж, замыг засна.

Сэтгэгдэл бичих