Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарлахаар тогтжээ.
Боловсролын сайд П.Наранбаяр энэ тухайд “Засгийн газраас гаргасан уг шийдвэр нь УИХ-аас 2023 онд баталсан Боловсролын багц хуулийг бодитоор хэрэгжүүлэхэд онцгой түлхэц үзүүлнэ. Хамгийн гол нь, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг эрс нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болох болно. Өнөөгийн тооцооллоор, 2030 он гэхэд улсын хэмжээнд 88 мянган хүүхэд шинээр мэндэлнэ. Тэдгээр хүүхдүүдэд 108 сургууль, 95 цэцэрлэг хэрэгтэй байхаар байна.
Цаашлаад Засгийн газраас зарлаад буй 14 мега төслийг хэрэгжүүлэхэд тус шийдвэр нөлөөгөө үзүүлж, хүний нөөцийг бүрдүүлэх болно” хэмээн мэдээлэв.