Өнгөрсөн сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа

оруулсан Алсын Хараа

Монголбанк энэ оны гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 35.1 хувиар багассан үзүүлэлт болохыг төв банк мэдээллээ.

Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс оны эхнээс өссөн дүнгээр 55.4 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авчээ. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд өнгөрсөн сард алт худалдаж авах дундаж үнэ 333,309.34 төгрөг байв.

 

Сэтгэгдэл бичих