Үндэсний брэнд төгрөгийн картыг БНХАУ-ын Тусгай захиргааны бүс Хонгконгт картын лого (₮) байршсан худалдаа, үйлчилгээний цэгт ашиглах боломжтой боллоо.
Монголбанк, үндэсний брэнд төгрөгийн картын хэрэглээг өргөжүүлж, хилийн чанад, бусад улсын төлбөрийн картын сүлжээнд ашиглах зорилгоор БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгийн EFT Solutions компанитай хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан. Хамтын ажиллагааны үр дүнд үндэсний брэнд төгрөгийн картыг төлбөр тооцоонд ашиглах боломжтой болсон юм. Одоогоор төгрөгийн картын лого (₮) байршсан худалдаа, үйлчилгээний цэгт нэвтрүүлсэн бөгөөд цаашид түргэн үйлчилгээний дэлгүүр, метро, таксинд ашигладаг болно.
Ташрамд дурдахад, Монголбанк 2012 онд тус картыг нэвтрүүлж, 2024 онд олон улсад нэртэй Apple Pay үйлчилгээнд холбосноор ухаалаг гар утсанд суурилсан төлбөр тооцоо хийх боломж бүрдсэн аж.