Африк тивд коронавирусээр халдварласан хүний тоо 11400 давжээ.
Тус тивийн олон оронд цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдварыг хяналтад авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль, Африкийн Халдварыг хяналтад авах төвийн мэдээлснээр, Африк тивийн хоёр улсаас бусад оронд халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар Африк тивийн 52 оронд халдварын 11440 тохиолдол бүртгэгдэж, 574 хүн нас барж, 1405 хүн эдгэрчээ.
Тэдгээрээс хамгийн олон хүн халдвар авсан орнуудад Өмнөд Африк /1845/, Алжир /1572/, Египет /1560/, Марокко /1275/, Камерун /730/, Тунис /628/ багтаж байгаа бол Коморос, Лесотод халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
Африкийн орнуудад тус тус хэдэн тохиолдол бүртгэгдсэнийг дурдвал,
- Алжир - 1572
- Ангол - 19
- Бенин - 26
- Ботсвана - 6
- Буркина Фасо - 414
- Бурунди - 3
- Бүгд Найрамдах Конго Улс - 45
- Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс - 180
- Габон - 34
- Гамби - 4
- Гана - 313
- Гвиней - 164
- Гвиней-Бисау - 33
- Египет - 1560
- Жибути - 135
- Замби - 39
- Зимбабве - 11
- Камерун - 730
- Коморос - 0
- Кот-д’Ивуар - 384
- Кени - 179
- Лесото - 0
- Либери - 31
- Ливи - 21
- Мадагаскар - 93
- Малави - 8
- Мали - 59
- Мавритани - 6
- Маврики - 273
- Марокко - 1275
- Мозамбик - 17
- Намиби - 16
- Нижер - 342
- Нигери- 276
- Өмнөд Африк - 1845
- Өмнөд Судан - 2
- Руанда - 110
- Сан-Томе ба Принсипи - 4
- Сенегал - 244
- Сейшелийн арлууд - 11
- Сьерра Леон - 7
- Сомали - 12
- Судан - 14
- Танзани - 25
- Того - 70
- Тунис - 628
- Төв Африкийн Бүгд Найрамдах Улс - 8
- Уганда - 53
- Чад - 10
- Экваторын Гвиней - 18
- Эритрей - 33
- Эсватини - 12
- Этиоп - 55