Тусгай олимпоос А.Алтан-Очир хүрэл медаль хүртэв

оруулсан Алсын Хараа

Италийн Турин хотноо хөшгөө нээсэн өвлийн Тусгай олимпоос Монголын баг тамирчид анхны медалиа хүртлээ.

Тодруулбал, снөүбордын жиант слалом төрөлд А.Алтан-Очир хүрэл медалиар энгэрээ мялааснаар монголчуудын медалийн салхийг хагалсан бол М.Энхзаяа шагналт IV байрт шалгарчээ. Тэд дахин хоёр төрөлд өрсөлдөх аж. Турины наадамд манай улсаас спортын зургаан төрөлд 24 тамирчнаа илгээсэн. Манай тамирчдын тэмцээн албан ёсоор  өчигдөр эхэлсэн юм.

Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг тусгай олимпын наадамд 100 орны 1500 тамирчин, 1000 багш дасгалжуулагч, 2000 сайн дурын ажилтан, 100 орчим залуу манлайлагч, 500 хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч болон 1300 гаруй хүндэт зочин урилгаар оролцож байгаа юм.

Сэтгэгдэл бичих