БНСУ-д очсон манай улсын иргэнээс коронавирусын халдвар илрээгүй

оруулсан Алсын Хараа

БНСУ-д очсон манай улсын 5 иргэнээс коронавирусний халдвар гарсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр өчигдөр тархсан.

Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан энэхүү мэдээллийг үгүйсгэлээ.

Тодруулбал, "БНСУ-д очсон манай улсын 5 иргэнээс коронавирусийн халдвар гарсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр явж байна. Энэ нь ташаа мэдээлэл болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж байна. Өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа иргэдийн дунд коронавирусний халдвар гараагүй бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 12 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлэгдэж байна. Худал хуурмаг мэдээлэл тарааж иргэдийг айдаст хүйдэст автуулахгүй байхыг анхааруулъя. Энэ нь дархлаа сулруулах уршигтай" гэжээ.

Иймд иргэд та бүхнийг баталгаагүй, хуурмаг мэдээ мэдээлэлд автан, цааш нь түгээхгүй байхыг уриалж байна.

Сэтгэгдэл бичих