Д.Пүрэв-Очирыг Засаг даргаас чөлөөлөх саналыг Ерөнхий сайд хүлээж авсангүй

оруулсан Алсын Хараа

Т.САЙХАН

Монгол Улсын Ерөнхий сайд Булган аймгийн ИТХ-ын V/28 дугаар тогтоолоор Булган аймгийн Засаг даргыг огцруулах тухай саналыг хүлээж авахгүй гэдгээ өчигдөр /2025.02.27/мэдэгджээ. Ингэснээр Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир засаг даргын ажлаа үргэлжлүүлэх юм.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 114 тоот захирамжаар Булган аймгийн Засаг даргаар томилогдож /2024.11.15/ өдөр ажлаа хүлээн авсан билээ.

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Булган аймагт Монгол Ардын Нам ялалт байгуулсан бөгөөд Д.Пүрэв-Очир нь Булган аймгийн МАН-ын дарга буюу орон нутгийн сонгуульд Булган сумын 6-р баг 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж 676 саналаар 56,19 хувьтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих