1xbet-тэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг 34 домайныг ХААЖЭЭ

оруулсан Алсын Хараа

Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж жил бүр ОХУ-руу 500 сая доллар урсгаж буй 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 34 домайныг ХХЗХ-оос хаалаа. Мөн 100 гаруй Facebook хаяг, группүүдийг хаалгах хүсэлтийг META-руу илгээжээ.

Цаашид 1xbet сурталчилдаг хаягуудыг шат дараатайгаар хаах арга хэмжээг авна. Ойрын хугацаанд "Зөвшөөрлийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглох арга хэмжээг авахаар ажлын хэсэг ажиллаж байна.

Үүрэн телефоны оператор компаниудтай хамтарч 1xbet болон бусад мөрийтэй тоглоомуудын утасны дугаар verify хийдэг байдлыг зогсоох, мөн арилжааны банкуудтай хамтарч цэнэглэлт, таталт хийдэг үйлчилгээний дансыг царцаах, урлаг соёл, спорт, олны танил influencer, youtuber, streamer-үүдийн цахим мөрийтэй тоглоомыг сурталчилж байгааг зогсоох, META -руу цахим мөрийтэй тоглоомын агент, хаяг, группүүдийг хаалгах, холбогдох хууль эрх зүйн шинэчлэлийн ажлыг идэвхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

1xbet жил бүр манай урлаг соёл, спорт, нөлөөлөгчдөөр дамжуулж 1 сая долларын сурталчилгаа хийдэг. Үр дүнд 500 сая долларыг ОХУ-руу урсгадаг ажээ.

 

Сэтгэгдэл бичих