УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарийг “Ардын жүжигчин” цолоор, М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг “Гавьяат жүжигчин” цолоор шагнахаар болжээ

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нар энгэрээ мялаалгахаар болжээ.

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарийг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, тайз, дэлгэцнээ бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал “Ардын жүжигчин” цолоор, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал “Гавьяат жүжигчин” цолоор шагнагдах болсон байна.

Сэтгэгдэл бичих