ШҮҮХ: MCS группийн хэлтсийн дарга З.Төрмандахыг яллагдагчаар татаж, хэргийн ул мөрөө устгаж болзошгүй тул цагдан хорьсон

оруулсан Алсын Хараа

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл өчигдөр /2025.02.19/ MCS группийн хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Өөрөөр хэлбэл, хувийн байгууллага дэргэдээ тусгай байгууллагатай байсан. Улмаар хэдэн этгээдүүдийг саатуулж шалгаж байгаа. З.Төрмандахыг баривчилсан нь үнэн" гэх мэдээлсэн өгсөн.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас яллагдагч З.Т-г “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллагдагч нь “гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг хоёрдугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцан яллагдагч З.Т-г хоёрсарын 19-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

З.Төрмандах нь 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай зүйл ангиар шалгагдаж байна.

Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйл, 21.13 дугаар зүйлээр шалгагдаж 19.11 дүгээр зүйл.

Төрийн нууцыг хууль бусаар олж авах

1.Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.13 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих

2.Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

З.Төрмандах гэж хэн бэ?

May be an image of 1 person

Төрийн нууцад халдсан тусгай байгууллага гэх “М-Armor”-ийн захирал З.Төрмандах гэж хэн бэ?
Хууль зүйн сайд О.Алтангэрэл “Хувийн компани дэргэдээ тусгай байгууллагатай байсан, тагнаж чагнах тусгай техник хэрэгсэл ашиглан хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан, төрийн нууцад халдсан асуудал яригдаж байна. Энэ хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг баривчилсан, нэг нь З.Төрмандах гэж хүн бий” гэж мэдэгдэв.
Тэгвэл хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан, төрийн нууцад халдсан гэх хэргээр хууль хяналтынханд баривчлагдсан З.Төрмандах нь Завханы уугуул, ЗХУ-ын ДЯЯ-ны Академийг Р.Чингис\саяхан ЗГ-ыг огцруулах жагсаалыг санхүүжүүлсэн хэргээр чөлөөгдсөн, бригадын генерал\-тэй хамт төгссөн. ЦЕГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгч, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн дарга, Цагдаагийн академийн Гүйцэтгэх ажлын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Цагдаад ажиллаж байхдаа зохион байгуулалттай хүн амины хэргээр дагнаж, 1990 оноос хойш онц ноцтой хүн амины 28 хэргийг ганцаараа илрүүлсэн гэх ба 2000 онд С.Зориг агсны аллагын хэргийг түүнд хариуцуулж байсан түүхтэй. 2005 онд Цагдаагийн хурандаа цол хүртсэн.
Гол нь, З.Төрмандах нь Ж.Оджаргалын “МCS”-ийн охин компани болох “М-Армор” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2011 оноос хойш ажиллаж ирсэн. З.Төрмандахын удирддаг “М-Армор” ХХК нь “МCS”-ийн Ж.Од, Ж.Оджаргал тэргүүтэй захирлуудын хувийн бие хамгаалалт, “MCS”-ийн оффис, үйлдвэр, уурхайн харуул хамгаалалт, “MCS”-ийн бэлэн мөнгө, бичиг баримт, чухал ачааны тээвэрлэлт, “MCS”-ийн оффис, орон сууц, үйлчилгээний байгууллагуудын дотоод нэгдсэн камер, дохиоллын сүлжээний хяналт зэргийг 24 цагаар хариуцаж ажилладаг, цэрэгжилт бүхий 400 орчим хамгаалалтын болон хяналтын ажилтантай. Одоогоор Монголын хамгийн том, бас хамгийн дэвшилтэт технологитой хамгаалалтын компани. Тиймээс ч Хууль зүйн сайд О.Алтангэрэл "М-Армор"-ийг "Тусгай байгууллага" гэж тодотгожээ.
May be an image of 10 people and aircraft
May be an image of 9 people
May be an image of 9 people and text
May be an image of television and text
May be an image of 4 people and crowd

Сэтгэгдэл бичих