Д.Нямхүү: Сөүлээс ирсэн болон Сэлэнгэд батлагдсан нэг иргэний хавьтал болох нийт 121 хүнээс коронавирус илрээгүй

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.10/

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Өчигдөр буюу 4-р сарын 9-нд  ХӨСҮТ болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээүй. Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн иргэд болон Сэлэнгэд батлагдсан нэг иргэний хавьтал болох нийт  121 хүнээс коронавирус  илрээгүй.

Өчигдөр нийт 121 хүнд шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй. Замын-Үүдэд тусгаарлагдсан сэжигтэй иргэний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Энэ сарын 08-нд СӨҮЛ-УБ-ын онгоцоор ирсэн иргэдэд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн тусгаарлагдаж байна.

Сэтгэгдэл бичих