ОХУ-д нэг өдрийн дотор коронавирусын халдварын 1459 шинэ тохиолдол илэрч, 13 хүн нас барсан бол 118 хүн эмнэлгээс гарлаа гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 857 нь Москва хотод бүртгэгдсэн бөгөөд Оросын нийслэл хотод халдвар авсан хүний тоо 6698 болжээ. Түүнчлэн Москва мужид хамгийн олон буюу 199 шинэ тохиолдол илэрсэн байна. Тус улсын 50 бүс нутагт шинэ тохиолдол илэрчээ. Москва хотод нэг өдрийн дотор долоон хүн, Москва мужид гурав, Санкт-Петербургт хоёр, Пермийн хязгаарт нэг хүн нас барсан байна. ОХУ-д коронавирусын халдвар авсан нийт хүний тоо 10131 болж, 698 хүн эдгэрсэн бол 76 хүн нас баржээ.
Монгол Улстай хил залгаж байгаа ОХУ-ын Эрхүү мужид өнөөдрийн байдлаар 21 тохиолдол, Буриад улсад 60 тохиолдол, Алтайн хязгаарт 21, Забайкалскийн хязгаарт 4 тохиолдол тус тус /хилийн дагуух мужуудад нийт 106 тохиолдол/ бүртгэгдээд байна. Буриад улсын тухайд 3-р сарын сүүлчээр Москва хотоос ирсэн халдвар бүхий 3 иргэн, Эрхүү хотоос ирсэн 1 иргэний халдварыг ирэх үед илрүүлж чадаагүй, шалгаж нягтлах ажлы гхийгээгүй тул халдварыг тархаж цөөнгүй тооны хүн халдвар авсаны дараа л илрүүлсэн тул ийнхүү халдвартай хүний тоо нэмэгдсээр байна.
Одоогоор Буриадад 2200 гаруй иргэнийг тусгаарлан хяналтад аваад байгаа юм байна.
/RIA Novosti/