Улиастай хотод 2000 зул бадамлууллаа

оруулсан Алсын Хараа

Завхан аймгийн төв талбайд Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатад хүндэтгэл илэрхийлж 2000 зул барилаа.

Зул барих үйл ажиллагаанд Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Ардчилсан намын дарга Б.Төрмөнх болон иргэд оролцож ерөнхийлөгч агсанд хүндэтгэл илэрхийлж, эмгэнэл илэрхийллээ. Мөн үеэр Төгс буянт Жавхлант хийдэд 1000 зул бадамлуулж, ном хурлаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, "Завханыхан бид орой бүр П.Очирбат агсныхаа дурсгалыг хүндэтгэн буяны үйл ажиллагааг зохион байгуулна. Цаашид түүний хөшөө дурсгалыг босгож, нэрэмжит зам, талбайг бий болгон алдрыг нь мөнхөлнө" гэв.

Пунсалмаагийн Очирбат агсны төрсөн нутаг болох Завхан аймгийн Түдэвтэй сумын иргэд түүний хойчийн буянд зориулж Лэгвий жүдлэн хийдэд 3 өдөр буяны ном хурж байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Төгс буянт Жавхлант хийдийн лам нар ном хурж 1000 зул бадамлуулав.

Түдэвтэй сумын иргэд түүний хойчийн буянд зориулж Лэгвий жүдлэн хийдэд гурван өдөр буяны ном хурж байна.

Сэтгэгдэл бичих