Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ

оруулсан Алсын Хараа

АНУ-ын Миннесота мужийн Стиллуотер хотод “Цасан баримал”-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-19-нд болж, шилдгүүдээ шалгаруулжээ.  Тус тэмцээнд Монгол Улсаас оролцсон Ц.Батмөнх, Б.Говьсайхан, А.Ихбанди нар Цасан баримлын дэлхийн аварга болсон байна.

Тэд "Дуу хоолой" гэх бүтээлийг сийлсэн бөгөөд дэлхийн цасны баярт түрүүлсэн анхны Монгол баг боллоо. Тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 12 улсын баг оролцсон байна. Оролцогчид бүтээлээ лхагва гаргаас эхлэн урлаж, бямба гарагт дүгнэжээ. Тэмцэээний мөнгөн медалийг Мексик, хүрэл медалийг Тайванийн баг хүртсэн байна.

Сэтгэгдэл бичих